Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Медиануудаар үүсэх жижиг гурвалжны талбай

Хэрэв $m,n$ урттай перпендикуляр хоёр медиантай гурвалжны нэг тал $a$ урттай бол энэ талын өндрийн урт аль нь вэ?

A.$\dfrac{mn}{2a}$   B.$\dfrac{4mn}{3a}$   C.$\dfrac{3mn}{4a}$   D.$\dfrac{m^2+n^2}{2a}$   E.$\dfrac{m^2+n^2}{4a}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:65.12%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Гурвалжны 3 медиан нэг цэгт огтлолцдог бөгөөд огтлолцлынх нь цэг нь уг гурвалжны хүндийн төв байна.

Гурвалжны медианууд огтлолцлынхоо цэгээр оройгоос тооцоход $2:1$ харьцаатай хэрчмүүдэд хуваагддаг.

Гурвалжны медианууд нь талбайгаа 6 тэнцүү талбайтай хэсэгт хуваадаг.
Бодолт:Медианаар үүсэх 6 жижиг гурвалжны нэг нь $\dfrac{m}{3}$, $\dfrac{2n}{3}$ катетуудтай тэгш өнцөгт гурвалжин байна. Ийм гурвалжны талбай $$\dfrac12\cdot a\cdot h_a=6\cdot\dfrac12\cdot\dfrac{m}{3}\cdot\dfrac{2n}{3}=\dfrac{2mn}{3}$$ тул $h_a=\dfrac{4mn}{3a}$ болно.

Сорилго

2016-10-25  Гурвалжны өндөр  Гурвалжны медиан 

Түлхүүр үгс