Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гурвалжны медиан

$24$ см.кв талбайтай гурвалжны хоёр медиан 6 см, 8 см урт бол тэдгээрийн хоорондох өнцөг аль нь вэ?

A.$60^\circ$   B.$\arcsin\dfrac23$   C.$\arcsin\dfrac34$   D.$30^\circ$   E.$\arccos\dfrac23$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:46.88%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Гурвалжны 3 медиан нэг цэгт огтлолцдог бөгөөд огтлолцлынх нь цэг нь уг гурвалжны хүндийн төв байна.

Гурвалжны медианууд огтлолцлынхоо цэгээр оройгоос тооцоход $2:1$ харьцаатай хэрчмүүдэд хуваагддаг.

Гурвалжны медианууд нь талбайгаа 6 тэнцүү талбайтай хэсэгт хуваадаг.
Бодолт:6 см, 8 см медиануудаар $4$, $\dfrac83$ талтай нэг жижиг гурвалжин үүсэх бөгөөд талбай нь $\dfrac{24}{6}=4$ см.кв байна.
$\alpha=\angle BMA_1$ гэвэл $$S_{\triangle BMA_1}=\dfrac12\cdot 4\cdot\dfrac{8}{3}\cdot\sin\alpha=4$$ тул $\sin\alpha=\dfrac34\Rightarrow\alpha=\arcsin\dfrac34$ байна.

Сорилго

2017-01-18  Хавтгайн геометр  Дунд сургуулийн геометр  Гурвалжны талбай  Дунд сургуулийн геометр тестийн хуулбар  Гурвалжны медиан  Гурвалжны талбай  Гурвалжны медиан  Геометр 

Түлхүүр үгс