Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Параллелограммын талбай
Параллелограммын хоёр диагоналийн нийлбэр $5+\sqrt{97}$ см, талууд $5$ см, $6$ см бол талбай нь хэдэн см.кв вэ?
A. $24$
B. $26$
C. $28$
D. $30$
E. $36$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 35.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Параллелограммын талуудын урт $a,b$; диагоналиудын урт нь $e,f$ бол
$$e^2+f^2=2(a^2+b^2)$$
байдаг.
Бодолт: $e^2+f^2=2(5^2+6^2)$, $e+f=5+\sqrt{97}$ тул $$2ef=(5+\sqrt{97})^2-2(5^2+6^2)$$ буюу
$$ef=5\sqrt{97}$$
тул $e=5$, $f=\sqrt{97}$ эсвэл $e=\sqrt{97}$, $f=5$ байна. Иймд параллелограммын богино диагонал $5$ болно.
Зургаас $ABD$ адил хажуут тул $B$ оройгоос буусан $BE$ өндөр нь медиан болно. Иймд $AE=\dfrac62=3$. Иймд Пифагорын теоремоор $BE=\sqrt{5^2-3^2}=4$ болно. Иймд параллелограммын талбай нь $S=6\cdot 4=24$ байна.
Сорилго
2016-05-26
Геометр сэдвийн давтлага 1
9a
2020-11-19 сорил
Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар