Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Зөв олон өнцөгтийн оройн өнцгийн хэмжээ
Хоёр зөв олон өнцөгтийн талуудын тоо $2:3$, оройн өнцгүүдийнх нь хэмжээ $6:7$ харьцаатай байсан бол талуудын тоо нь хэд вэ?
A.4, 6 B.6, 9 C.8, 12 D.10, 15 E.10, 25
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:71.05%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Аль хариу өгөгдсөн нөхцлийг хангахыг шууд шалга. Гүдгэр $n$ өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь $(n-2)\cdot 180^\circ$ тул зөв $n$ өнцөгтийн оройн өнцөг нь
$$\dfrac{(n-2)\cdot 180^\circ}{n}$$ байна.
Бодолт:6, 9 үед оройн өнцгүүд нь $\dfrac{4\cdot 180^\circ}{6}=120^\circ$, $\dfrac{7\cdot 180^\circ}{9}=140^\circ$ тул $120^\circ:140^\circ=6:7$ байна.