Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7846

30 дм радиустай тойрог багтаасан тэгш өнцөгт трапецийн хажуу тал $\dfrac{82}3$ м бол сууриудын урт аль нь вэ?

A.$\dfrac{10}3$ м, 40 м   B.10 м, 30 м   C.$\dfrac{10}3$ м, 30 м   D.20 м, 40 м   E.30 м, 40 м  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.17%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Тойрог багтаасан 4 өнцөгтийн чанар ашиглаад хариунаас бод.
Бодолт:30 дм=3 м.
$AD=2\cdot 3=6$ м. Тойрог багтаасан дөрвөн өнцөгтийн чанараар $$AB+CD=6+\dfrac{82}{3}=33\dfrac{1}{3}\text{ м}$$ Энэ нь зөвхөн C хариултын хувьд биелэх тул зөв хариулт нь C юм.
Заавар:
Бодолт:30 дм=3 м.
$AD=2\cdot 3=6$. Тойрог багтаасан дөрвөн өнцөгтийн чанараар $$AB+CD=6+\dfrac{82}{3}=33\dfrac{1}{3}\qquad(*)$$ $\triangle BB_1C$ тэгш өнцөгт гурвалжны хувьд Пифагорын теорем бичвэл $$B_1C^2=BC^2-BB_1^2$$ буюу $$(CD-AB)^2=\left(\dfrac{82}{3}\right)^2-6^2=\dfrac{82^2-18^2}{9}=\dfrac{6400}{9}$$ тул $$CD-AB=\dfrac{80}{3}\qquad(**)$$ $(*)$, $(**)$-г нэмбэл $2CD=\dfrac{100}{3}+\dfrac{80}{3}=60\Rightarrow CD=30$, $AB=33\dfrac13-30=\dfrac{10}{3}$ болно.

Сорилго

Хавтгайн геометр 2  2020-04-03 soril  10-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-04-06  2020-04-07 Сорил  Хавтгайн геометр 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс