Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Зөв 8 өнцөгтийн талуудын дундаж цэгүүдийн хоорондох зай

Зөв найман өнцөгт багтаасан тойргийн $R$ радиусаар, талуудынх нь дундаж дээр оройтой гүдгэр олон өнцөгтийн талуудыг илэрхийлбэл аль нь зөв бэ?

A.$\dfrac{\sqrt3}3R$   B.$\dfrac34R$   C.$\dfrac R{\sqrt2}$   D.$(\sqrt2-1)R$   E.$(\sqrt3-1)R$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:61.11%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
$$\cos\alpha=\dfrac{\color{blue}{\text{Налсан катет}}}{\color{green}{\text{Гипотенуз}}},\ \sin\alpha=\dfrac{\color{cyan}{\text{Эсрэг орших катет}}}{\color{green}{\text{Гипотенуз}}}$$
Бодолт:
$\triangle OLA$, $\triangle LNO$ тэгш өнцөгт гурвалжнуудаас $OL=OA\cos22.5^\circ$, $NL=OL\sin22.5^\circ$ тул $$ML=2NL=2OL\sin22.5^\circ=2OA\cos22.5^\circ\sin22.5^\circ=$$ $$=OA\sin45^\circ=R\sin45^\circ=\dfrac{R}{\sqrt2}$$

Сорилго

2016-05-27  2016-10-24 

Түлхүүр үгс