Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7991

Тэгш өнцөгт параллелепипедийн диагонал хажуу ирмэгтэй $45^\circ$, суурийн ирмэгүүдтэй ижил өнцөг үүсгэдэг бол энэ өнцгийн хэмжээг ол.

A.$30^\circ$   B.$45^\circ$   C.$\arccos\frac23$   D.$60^\circ$   E.$75^\circ$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:6.67%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Энэ диагональ суурийн ирмэгүүдтэй ижил өнцөг үүсгэх тул түүний суурь дээрх проекц буюу суурийн диагональ нь суурийн биссектрисс болно.
Бодолт:Суурийн диагонал нь биссектрисс болдог тэгш өнцөгт нь квадрат юм. Параллелепипедийн суурийн талын урт $a$, өндөр $h$, гол диагоналийн урт $d$ гэвэл $h=d\cos45^\circ$ тул $$d^2=2a^2+h^2\Rightarrow d^2=2a^2+d^2\cdot\dfrac12\Rightarrow\left(\dfrac{a}{d}\right)^2=\dfrac14$$ Нөгөө талаас $\dfrac{a}{d}$ нь суурийн гол диагоналтай үүсгэх өнцгийн косинус тул $\dfrac{a}{d}=\dfrac{1}{2}$ тул $60^\circ$ байна.

Сорилго

Огторгуйн геометр 3  Огторгуйн геометр  Огторгуйн геометр 1 

Түлхүүр үгс