Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Проекцийн талбай
Зөв гурвалжин пирамидийн суурийн талбайг хажуу гадаргуугийн талбайд харьцуулсан харьцаа $2:3$ бол түүний хажуу талс суурийн хавтгайтай үүсгэх өнцгийн хэмжээг ол.
A.$\arccos\dfrac4{\sqrt{21}}$ B.$\arccos\dfrac23$ C.$45^\circ$ D.$60^\circ$ E.$\dfrac23$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.90%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Дүрсийн талбай $S$ ба түүнийг агуулж байгаа хавтгай $\alpha$ хавтгайтай $\varphi$ өнцөг үүсгэдэг бол дүрсийн $\alpha$ хавтгай дээрх ортогнал проекцийн талбай нь $S\cos\varphi$ байдаг.
Бодолт:Хажуу талсын талбайг $S$ гэвэл суурь дээрх проекийн талбай нь $S\cdot\cos\varphi$ байна. Хажуу гадаргуугийн талбай $3S$, суурийн талбай $3S\cdot\cos\varphi$ тул харьцаа нь
$$\cos\varphi=\dfrac{S\cos\varphi}{S}=\dfrac{3S\cos\varphi}{3S}=\dfrac23$$
байна.
Сорилго
2016-11-30 Геометр сэдвийн давтлага 1 Огторгуйн геометр Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар Пирамид