Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №8007

Зөв биш гурвалжин суурьтай пирамидын хажуу ирмэгүүд суурийн хавтгайтай ижил өнцөг үүсгэдэг бол пирамидын өндөр суурийн гурвалжны хаана буух вэ?

A. медиануудын огтлолцлын цэг дээр   B. өндрүүдийн огтлолцлын цэг дээр   C. багтаасан тойргийн төв дээр   D. багтсан тойргийн төв дээр   E. аль нь ч биш  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 23.91%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Оройгоос өндөр буулгаад суурийн оройнуудаас өндрийн суурь хүртэлх зайг Пифагорын теорем ашиглан ол.
Бодолт:
Өндрийн суурийг $O$, хажуу ирмэгүүдийн уртыг $SA=SB=SC=\ell$ гэвэл Пифагорын теоремоор $$OA^2=OB^2=OC^2=\ell^2-h^2$$ тул $OA=OB=OC$ байна. Иймд $O$ багтаасан тойргийн төв юм.

Сорилго

Геометр сэдвийн давтлага 1  Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар  Пирамид 

Түлхүүр үгс