Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №8018
Пирамидын өндрийн дундаж цэгийг дайруулан суурьтай параллель хавтгайгаар огтлоход үүсэх жижиг пирамидын хажуу гадаргуугийн талбай анхны пирамидын хажуу гадаргуугийн талбай $S$-ээр яаж илэрхийлэгдэх вэ?
A. $\dfrac12S$
B. $\dfrac14S$
C. $\dfrac16S$
D. $\dfrac18S$
E. $\dfrac13S$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 14.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Огтлогч хавтгай нь хажуу талсуудыг дундаж шугамаар нь огтолно.
Бодолт: Хажуу талсуудыг дундаж шугамаар нь хуваах тул талсын огтлогдсон хэсгийн талбай нь тухайн талсынхаа $\left(\dfrac12\right)^2=\dfrac14$ хэсэг байна. Хажуу талс бүрийн $\dfrac14$ хэсэг тул нийт хажуу гадаргуугийн $\dfrac14$ хэсэг байна.