Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №8057
Зөв дөрвөн өнцөгт пирамидын өндөр 18 нэгж, түүнд багтсан бөмбөрцгийн радиус 5 нэгж бол пирамидын эзлэхүүнийг ол.
A.$1200$ B.$1350$ C.$2010$ D.$2100$ E.$2700$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:22.61%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Пирамидын өндрийг дайрсан, суурийн талтай параллел огтлолд багтсан тойргийн радиус нь пирамидад багтсан тойргийн радиустай тэнцүү байна.
Бодолт:Зааварт өгсөн хөндлөн огтлол нь 18 нэгж өндөртэй, багтсан тойргийн радиус нь 5 нэгжтэй тэнцүү адил хажуут гурвалжин байх ба суурийн урт нь пирамидын суурийн талын урттай тэнцүү байна.
Гурвалжны талбай нэг талаас $S=pr=5(x+y)$. нөгөө талаас $S=\dfrac{1}{2}\cdot 18\cdot(2x)=18x$ тул $18x=5(x+y)$ буюу $y=\dfrac{13}{5}x$ болно. Пифагорын теорем ёсоор
$$x^2+18^2=y^2=\left(\dfrac{13}{5}\right)^2x^2\Rightarrow x=\dfrac{15}{2}$$
тул пирамидын суурийн талын урт $2x=15$ байна. Иймд пирамидын эзлэхүүн
$$V=\dfrac13 15^2\cdot 18=1350$$

Сорилго
Геометр сэдвийн давтлага 1 Эргэлтийн бие Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар Пирамид Огторгуйн геометр-1 Огторгуйн геометр-1 Сант 12 анги тест B ASK Y free test