Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Нэг шулуун дээр орших цэгүүд
PQ=√3, QR=3√3, PR=√12 байх гурван цэгийн аль нь нөгөө хоёрын хооронд орших вэ?
A. P
B. Q
C. R
D. аль нь ч биш
E. аль нь ч байж болно
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 33.61%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: C цэг AB хэрчим дээр орших зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь AC+CB=AB байна.
Бодолт: PR=√12=2√3 тул PQ+PR=QR болно. Иймд P цэг QR хэрчим дээр буюу Q, R цэгүүдийн хооронд оршино.