Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хавтгай дээр орших цэг

$P(1;1;4)$, $Q(5;1;0)$, $R(7;5;2)$ гурван цэгийг дайрсан хавтгайн тэгшитгэл аль вэ?

A. $x+y+z-4=0$   B. $x+y-z-4=0$   C. $x-y+z-4=0$   D. $x-y+z+4=0$   E. $x-y-z-4=0$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 76.32%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Эдгээр цэгүүдийн координат аль тэгшитгэлийн шийд болж байна вэ?
Бодолт: $P(1;1;4)$, $Q(5;1;0)$, $R(7;5;2)$ гурван цэгийн координатууд нь $x-y+z-4=0$ тэгшитгэлийн шийд болно. Жишээ нь $P$ цэгийн координатуудын хувьд $$1-1+4-4=0$$ тул $x-y+z-4=0$ хавтгай дээр оршино.

Сорилго

2016-09-27  Хавтгайн тэгшитгэл  Хавтгайн тэгшитгэл  Аналитик геометр  Аналитик геометр  Математик ЭЕШ 

Түлхүүр үгс