Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Төвийн тэгш хэм

$A(2,-1)$, $P(-1,1)$ цэгүүд өгөгдөв. $A$ төвтэй төвийн тэгш хэмээр $P$ цэг $Q$-д буусан бол $Q$ цэгийн координат $(p,q)$-г ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A$ цэг нь $PQ$ хэрчмийн дундаж болно. Иймд $A=\dfrac{P+Q}{2}$ буюу $x_A=\dfrac{x_P+x_Q}{2}$, $y_A=\dfrac{y_P+y_Q}{2}$. $x_Q=2x_A-x_P$, $y_Q=2x_B-y_P$. Энд $p=x_Q$, $q=y_Q$ байна.
Бодолт: $PQ$-ийн дундаж цэг $A$ гэдгээс $x_Q=2x_A-x_P=2\cdot 2-(-1)=5$, $y_Q=2x_B-y_P=2\cdot(-1)+1=-3$ буюу $p=5$, $q=-3$. $$(p,q)=(5,-3).$$

Сорилго

Японы ном, Цэг ба координат  Аналитик геометр 

Түлхүүр үгс