Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тригонометр функцийн график (2)

$y=3\cos(2 \theta+60^{\circ})$ функцийн графикийг зур.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $y=\cos(2\theta+60^{\circ})$ нь $y=\cos2\theta$-ийн графикийг $\theta$ тэнхлэгийн дагуу $-30^{\circ}$-ийн параллель зөөлт хийхэд гарна. Өөрөөр хэлбэл $y=\cos(2\theta+60^{\circ})$-ийг зурахдаа дараах дүрмийг баримтлана:
  1. $\cos2\theta$-ийн графикийг зур.
  2. $y$-тэнхлэгийг $\theta=-30^{\circ}$ цэгт шилжүүл.
Бодолт: $y=3\cos(2\theta+60^{\circ})=3\cos2(\theta+30^{\circ}).$ Энэ нь $y=3\cos2\theta$-ийн графикийг $\theta$ тэнхлэгийн дагуу $-30^{\circ}$-аар параллель зөөлт хийхэд гарна. $y=3\cos 2\theta$-ийн график нь $y=\cos\theta$ функцийн графикийг $y$ тэнхлэгийн дагуу 3 коэффициенттэй сунгах ба $\theta$ тэнхлэгийн дагуу 2 дахин агшаахад гарна. Мөн үе нь $\dfrac{360^{\circ}}{2}=180^{\circ}$ учир графикийг зурахад доорх график гарна.

Сорилго

Функц 

Түлхүүр үгс